#SAVEZAYA: Түүний туулж яваа үнэн
Г.Батзаяа: Миний мэдэрч байгаа зүйлсийг итгэл найдвар, нинжин сэтгэл, хайр гэдэг
Түүнийг Гандөшийн Батзаяа гэдэг. #SaveZaya хаштагаар Заяаг монголчууд мэддэг болсон. Г.Батзаяа 2019 оны есдүгээр сард цусны хорт хавдартай гэж оношлогдсон. 28-хан настай залууд, элэг нэгт монгол хүн бүрт энэ мэдээ харамсал авчирсан. Гэхдээ Г.Батзаяа хүнд өвчинтэй хэрхэн тэмцэж болдгийг, түүнийг даван гарахад хүний зүрх, сэтгэл хэчнээн том хүч болдгийг харуулж байгаа билээ. Г.Батзаяа өнгөрсөн хугацаанд химийн эмчилгээнд дөрвөн удаа орсон. Төлөвлөгөөгөөр бол тэр энэ сард итгэл найдвар болсон чөмөг солиулах мэс засалдаа орно.
Чөмөг шилжүүлэн суулгах мэс засал яаралтай хийлгэх хүлээлттэйгээр Бээжин хотод эмчлүүлж байгаа Заяад одоо 70 сая төгрөг хэрэгтэй байгаа. Энэ мөнгийг бүрдүүлэхэд таныг чин сэтгэлээ зориулаасай гэсэн хүсэлттэйгээр түүний туулсан үнэн, бидэнд ухаан нэмэх халуун зүрхний үгсийг хүргэж байна.
#SAVEZAYA
Насаараа 8 хувь төлсөн 1 өрөө байр минь эмчилгээний зардлын 14 хоногт ч хүрэхгүй байхад би юу бодож байсан гээч... Ахиад л тэгээсээ эхлэх нь
Санаандгүй нэг өдөр мятаршгүй Мааяа гэх охины хорт хавдартайгаа 23 жил тэмцсэн түүхийг уншсан. Түүний өвчин нь түүнийг тэнгэрт аваачсан ч түүний амьдрал жинхэнэ утгаараа тэмцэл байсан юм
Хүмүүс төсөөлснөөс минь илүү гайхалтай гэдгийг, дэлхий ертөнц бодсоноос их боломжоор дүүрэн гэдгийг амьдрал надад ойлгуулсан
Хүн тарихаа хуурах амархан. Уруул инээмсэглэж байгаа хэлбэрт байхад л тархи түүнийг аз жаргалтай байна гэж хайрлан, аз жаргалын эс үйлдвэрлэдэг
ХАНДИВЫН ДАНС
Хаан банк: 5035247726, Батзаяа
Голомт банк: 2015129245, Батзаяа
Худалдаа хөгжлийн банк: 465004868, Батзаяа
Candy шилжүүлэг: 99929339
Donate: https://www.facebook.com/donate/948102278892268/?fundraiser_source=external_url
СЭТГЭГДЭЛ БИЧИХ