Алт, цагаан алтны үнэ хамгийн дээд хэмжээнд хүрэв

Ойрхи Дорнодын байдал хурцадсантай холбогдон үнэ өсч байна. 2013 оноос хойш арилжааны  зах зээлд алтны үнэ хамгийн дээд хэмжээнд хүрэв. 

Нэгдүгээр сарын 6-ны өдрийн  арилжаан дээр нэг унц алтны үнэ 1588,13 ам. доллар болж өсчээ. Харин цагаан алтны үнэ  нэг унц нь 2030,28 ам. доллар болсноор ерөөс түүхэн дээд үнэд хүрсэн байна. 

Ойрхи Дорнодын байдал хурцадсан нөхцөлд эдгээр үнэт металлын үнэ өсчээ.  Пентагон  тусгай ажиллагаа явуулж, ингэснээр Ираны тусгай зориулалтын “Аль-Кудс” хүчний командлагч генерал Касем Сулеймани Багдад хотын нисэх буудлын ойролцоо алагдсан нэгдүгээр сарын 3-наас байдал ноцтой хурцадсан юм. 

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ