И-Баримтад "Капитал"-ын дансыг бүртгүүлсэн иргэд дансаа шинэчлээрэй

НӨАТ-ын буцаан олголтын 2020 оны нэгдүгээр улиралд багтаан олгохоор Татварын ерөнхий газар ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор И-Баримт аппликейшндээ Капитал банкны дансыг бүртгүүлсэн 309 иргэн НӨАТ-ын буцаан олголтоо авч чадахгүй байдалтай байна. Үүнийг Гааль, татвар, санхүү, технологи, мэдээллийн төв, улсын үйлдвэрийн газрын олон нийттэй харилцах албаны менежер С.Чулуунхүүгээс тодрууллаа.

Тэрбээр "И-Баримтын аппликейшнд Капитал банкны дансаа бүртгүүлсэн иргэд "Банкны данс" гэсэн хэсгийн мэдээллийг шинэчлэх шаардлагатай. Капитал банк татан буугдах үеэр тус банкинд харьяалагдаж байсан иргэдийн данс аль банк руу шилжсэнээс шалтгаалан тухайн банкны дансаа И-Баримтад шинэчлэн бүртгүүлэх шаардлагатай. Тухайлбал, Капитал банкинд данстай байсан иргэний данс Хаан эсвэл Төрийн банк руу шилжсэн бол И-Баримтдаа Хаан эсвэл Төрийн банкны дансаа бүртгүүлнэ" гэсэн юм

Хэрвээ дансны мэдээллээ шинэчлээгүй бол НӨАТ буцаан олголт олгогдохгүй гэсэн үг юм байна. Иймээс иргэн та нэгдүгээр сарын 08-аас өмнө амжиж, 2019 оны НӨАТ баримтаа бүртгүүлж, банкны дансаа шинэчлээрэй.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ