Оросын программист толгой шилжүүлэн суулгах мэс заслаас татгалзжээ

Толгойгоо өөр хүний биед шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээр түрүүнд нь зөвшөөрч байсан Валерий Спиридонов гэргий болон хүүгээ бодоод ийм мэс заслаас татгалзжээ. Флоридад сууж байгаа Оросын иргэн  ийм эрсдэлтэй алхам хийхэд бэлэн биш байна.

Владимир хотод төрсөн Валерий Спиридонов дэлхийд анх удаа өөрийн толгойг өөр хүний биед шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхээс татгалзжээ. Одоо 33 настай тэр ийм мэс засал хийлгэх тухай олон жил мөрөөдөж байсан ч, эцэг болсноосоо хойш бодлоо ийнхүү өөрчилсөн байна.

- Би нөхөр, эцэг болсондоо баяртай байна, тиймээс гэр бүлээ орхиж чадахгүй” гэж  тэр "Good Morning Britain" нэвтрүүлгээр ярьжээ.

Хүүхэд байхад нь түүнд генетикийн ховор өвчин -  нурууны булчингийн хатингаршил гэсэн онош тавьсан байна. Энэ өвчин булчинг хашингаршуулж,  хүмүүсийг  хөдлөх чадваргүй болгон, насыг нь богиносгодог аж.

Одоо Спиридоновын гэр бүлд хүү нь эрүүл саруул өсч байгаа гэнэ. 

Италийн мэс засалч Сержо Канаверо энэ мэс заслыг хийхээр төлөвлөж байсан бөгөөд өмнө нь тэр сармагчингууд дээр туршилт хийж байжээ.  Спиридоновыг татгалзсаны дараа эмч  хүний толгой шилжүүлэн суулгах бодлоо орхиогүй бөгөөд Хятадын нэг иргэн анхных нь болох төлөвтэй  байна.

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ