157,930 ширхэг хувьцаа арилжжээ

2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 24,271,217 төгрөгийн үнийн дүн бүхий 157,930 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна. Үүнээс "Дархан гурил тэжээл" ХК (DAR+14.99%) болон "Талх чихэр" ХК (TCK+5.06%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" ХК (EER-14.03%) болон "Хар тарвагатай" ХК (TVT-13.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.1 хувиар өсч 19511.49 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,666,684,969,708 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ