Хорт хавдартай эмч сүүлчийн захидлаа бичжээ

2018 оноос ходоодны хорт хавдараа эмчлүүлж буй оросын тэргүүлэх зэргийн хавдрын эмч нарын нэг Андрей Павленко сүүлчийн захидлаа бичжээ. Пост түүний Facebook-аккауантад тавигдсан байна.

Сүүлийн хоёр сард энэ муухай өвчний даамжирал надад ямар ч боломж олгосонгүй гэж Павленко бичээд,  гэхдээ сэтгэл санаагаар унахгүй байхыг эмчилгээ хийлгэж буй  бүх хүнд уриалжээ.  “Статистик бол баараггүй баримт, тиймээс та минийх шиг оноштой байлаа ч, эмчлэгдэх магадлал бий! Харин миний аз дутсан хэрэг” гэж  эмч бичсэн байна.

Эмч өөрийн гэр бүлд туслахыг хүсээд, гэргийнхээ хэлснийг постод үлдээжээ.

Павленкогийн гэргий “Московский комсомолец” сонинд тайлбар өгөхдөө,  өвчин эмчлэгдэхгүй нь хоёр сарын өмнө тодорхой болсон тухай ярьжээ. Бид шинэ жилийг гэртээ угтсан гэж тэр хэлсэн байна. “Андрейд хоёр цаг болоод л дусал, эмчилгээ хийх хэрэгтэй байдаг. Андрейг эмчлэгч эмч  жич тайлбар хийнэ” гэж гэргий нь хэлсэн байна.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ