Дэлхийн хамгийн аюулгүй нисэхийн компани

AirlineRatings порталын шинжээчдийн гаргасан жагсаалтаас үзвэл, Австралийн нисэхийн “Qantas” компани шинэ 2020 оны дэлхийн хамгийн аюулгүй компани болжээ.

Жагсаалт гаргахдаа  осол сүйрэл, ноцтой будлианы статистикийн тоо баримт, хяналтын байгууллагуудын хийсэн шалгалт, ашигт ажиллагаа, нисэхийн аюулгүй байдлын салбарын судалгаа, түүнчилэн нисэх онгоцнуудын насжилт зэрэг шалгуурыг харгалзан үзсэн байна.

Хоёрт Шинэ Зеландын “Air New Zealand”, гуравт Тайванийн “EVA Air” компани бичигджээ. Хамгийн найдвартай таван нисэхийн компанид “Etihad” (Эмирт улс) болон “Qatar Airways” компани орсон байна.

Хамгийн найдвартай тээвэрлэгчдийн тоонд  “Air Arabia”, “Flybe”, “Frontier”, “HK Expres”s, “IndiGo” компани багтжээ.

Нисэхийн “Qantas” компанийн Boeing 787-9 Dreamliner нисэх онгоц өнгөрсөн оны арваннэгдүгээр сард түүхэнд буулгүйгээр хамгийн урт нислэг үйлдсэн юм. Нисэх онгоц Лондон хотоос Сидней рүү нислэг үйлдэж,  агаарт 19 цаг 19 минут нисчээ.  Өмнө нь мөн энэ тээвэрлэгч компанийн нисэх онгоц 19 цаг 14 минут ниссэн юм. 

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ