Оффшор бүсэд мөнгө угаасан гэх хэрэгт шалгагдаж буй эрхэм Франц улсад суух Элчин сайд А.Баттөр байжээ

Оффшор бүсэд мөнгө угаасан хэрэгт нэгэн Элчин сайд шалгагдаж байгаа талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Монгол Улсаа олон улсад төлөөлөн суугаа дипломатч оффшор бүсэд мөнгө угаасан. Тэрбээр визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээрээ дамжуулан усан үзмийн талбайтай тансаг байр худалдан авч мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал илрээд байгаа юм.

Энэ талаар АТГ-аас тодруулахад "Оффшор бүсэд мөнгө угаасан гэх Элчин сайдыг АТГ-ын мөрдөгч нар илрүүлэн шалгаж байна. Энэ нь ямар нэгэн гомдол, мэдээллийн мөрөөр хийж буй ажил биш бөгөөд цэвэр ажиллагааны илрүүлэг гэсэн үг. Улаанбаатарт болсон Элчин сайдуудын цугларалтад ирээд байсан түүнд одоогоор хилийн хориг тавьсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй" гэх тайлбарыг өгсөн ч хэн гэдгийг нь хэлээгүй. 

Тэгвэл оффшор бүсэд мөнгө угаасан энэхүү эрхэм нь Франц улсад эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд А.Баттөр байжээ. Тэрбээр саяхан Улаанбаатарт болсон Элчин сайдуудын уулзалтад оролцсон боловч уулзалтаа дуусгаад буцах үед нь хилийн хориг тавьсан байна.

Тиймээс А.Баттөр нь хил нэвтрэх боломжгүй болж, одоо Улаанбаатарт, АТГ-т үргэлжлүүлэн шалгагдаж байгаа аж. 

А.Баттөр гэж хэн бэ

А.Баттөр нь Бельги улсад Элчин сайд, 1998-2000 онд Гэгээрлийн сайд, 2012-2016 онд Батлан хамгаалах яамны дэд сайдаар ажиллаж байсан. Гадаад дотоодод ажиллаж, амьдарч байсан түүний хувьд МоАХ-ны нэр дээр Батлан хамгаалах яамны дэд сайдын суудал авч байв. 

Намын харъяалал: Ардчилсан нам, МоАХ

Гэр бүлийн байдал: Эхнэр хоёр хүүхэдтэй

Мэргэжил: Статистикч, эдийн засагч

Эрдмийн зэрэг: Хөгжлийн ухааны магистр цолтой (Master of Development Policy)

Цол: Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд

Боловсрол эзэмшсэн байдал:

-Европын Стратеги, олон улсын харилцааны төв (European Center for Strategic and International affairs)

-Брюссель, Бельгийн Вант Улс 2009-2010-Викторийн Их Сургууль Веллингтон,

-Шинэ Зеланд 2000-2001-Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль Москва, ОХУ 1984-1989

Ажлын туршлага:

  • Монгол Улсаас БЕНЕЛЮКС-ийн орнууд, Европын Хамтын нийгэмлэгт суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд 2008 оны 5 дугаар сараас хойш
  • Терравокс/Terravox компани Хамтарсан дарга, хувь нийлүүлэгч 2006 оны 2 дугаар сар – 2008
  • Монгол Улсын Гадаад хэргийн дэд сайд 2004 оны 11 дүгээр сар –  2006 оны 2 дугаар сар
  • Infrastructure Consulting Co Ltd Зөвлөх, хувь нийлүүлэгч 2000 оны 7 дугаар сар – 2004 оны 11 дүгээр сар
  • Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, технологийн сайд 1998 оны 12 дугаар сар – 2000 оны 7 дугаар сар
  • Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Монгол Улсын Гадаад хэргийн яам 1996 оны 8 дугаар сар – 1998 оны 12 дугаар сар
  • ЮНЕСКО Байнгын төлөөлөгчийн газарт дипломат ажилтан Парис, БНФУ 1992 оны 6 дугаар сар – 1996 оны 8 дугаар сар
  • Соёлын атташе Монгол Улсын Элчин сайдын яам Парис, БНФУ 1992 оны 6 дугаар сар – 1996 оны 7 дугаар сар
  • Монгол Улсын Гадаад хэргийн яам Атташе 1989 оны 6 дугаар сар – 1992 оны 6 дугаар сар

Гадаад хэл эзэмшсэн байдал: Англи, орос,

Б.Чимэг

 zaluu.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ