2019 оны НӨАТ-ын урамшууллын буцаалтыг олгохоор бэлтгэж байна

2019 оны НӨАТ-ын урамшууллын буцаалтыг 2020 оны нэгдүгээр улиралд олгохоор бэлтгэж байгаа аж. Үүнтэй холбогдуулан ИБАРИМТ системийн хэрэглэгч зурагт харуулснаар хувийн мэдээллээ зөв оруулсан эсэхээ шалгахыг анхааруулж байна.

Татварын багц хуулиар ирэх оноос эхлэн НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгохоор болсон. Ингэснээр нэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 31-ны хооронд бараа бүтээгдэхүүн худалдан авахад төлсөн төлбөрийн баримтын урамшууллыг дөрөвдүгээр сарын 20-ны дотор олгоно юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ