БНСУ-аас Монголд суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэж байна

БНСУ-ын Засгийн газар (Хууль зүйн яам) БНСУ-д зорчих визний материал шалгах үйл явцад хүндрэл учруулсан тохиолдолд захиргааны арга хэмжээ авах журмыг баталж 2019 оны 12 сарын 2-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна.

Уригч тал хүч хэрэглэх, зохисгүй үг хэлээр доромжлох зэрэг нь виз мэдүүлэгчийн визний материал шалгах үйл явц болон үр дүнд нөлөөлж болно.

Солонгос улсын хилийн чанад дахь бүх дипломат байгууллагын харьяа ажилтанд (захиргааны ажилтан хамаарна) шууд болон шууд бусаар хүч хэрэглэх, зохисгүй үг хэлээр доромжлох зэрэг визний материал шалгах үйл явцад хүндрэл учруулсан тохиолдолд дараах арга хэмжээг авна.

Авах арга хэмжээ:

Зүй бус үг, хүчирхийлэл, дарамтлах, сүрдүүлэх зэрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан тохиолдолд виз татгалзах болон виз мэдүүлэх эрхийг хязгаарлана. (1-3 жил хүртэлх)

Худал мэдүүлэг өгөх, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд виз татгалзах болон виз мэдүүлэх эрхийг хязгаарлана. (6 сараас 3 жил хүртэлх)

БНСУ нь хууль журмын дагуу зорчих визний материалыг шалгадаг. “Хэн ч байсан виз хялбар гаргаж өгнө” гэж хэлж байгаа хүн бол виз зуучлагч брокер тул болгоомжлохыг хүсэж байна.

Мөн БНСУ-ын ЭСЯ нь ямар ч тохиолдолд Монгол Улсын иргэний паспортыг шуудан болон хүнээр дамжуулан хүлээн авдаггүй болно.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ