"Дархан гурил тэжээл", "Адуун чулуун"-ы хувьцааны ханш өсөв

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 10-нд I, II, III ангиллын 33 ХК-ийн 45.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 347.338 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Дархан гурил тэжээл" (DAR+15.00%) болон "Адуун чулуун" (ADL+11.13%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" (RMC-13.38%) болон "Стандарт агрикалчер групп" ХК (SOH-12.50%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

"TOP 20" индекс 0.63 хувиар өсч 18953.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.580.560.996.749.86 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ