Хонконг: Оюутны хотхон дахь цагдаагийн бүслэлтээс жагсагчид олсоор дамжин зугтаж байна
Хонконгийн Политехникийн их сургуулийн оюутны хотхоныг цагдаа нар бүслэлтэд авч нэн даруй орхин гаргахыг шаардсан. Хотхон дотор цагдаа нар хоёр зуу орчим жагсагч руу нулимс асгаруулагч, резинэн сумтай буугаар галлаж байна. Хэрэв тэднийг бууж өгөхгүй бол галт зэвсэг ашиглахаа мэдэгдсэн билээ.
Жагсагчид цагдаа нарын хамгаалалт, бүслэлтээс моторт дугуйгаар болон олс ашиглан гүүрнээс бууж зугтаж байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ. Хотын эрх баригчдын мэдээлснээр 116 хүн даваа гарагийн мөргөлдөөний үеэр бэртсэн ба багагүй тооны жагсагчийг баривчлан саатуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Хонконгийн Политехникийн их сургууль хагас жил орчимд хугацаанд тэмцэж буй Засгийн газрын эсрэг жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөний сүүлчийн талбар болон үлдсэн гэжээ.
БНХАУ-ын Засгийн газар улсын бие даасан бүрэн эрхт байдал, Хонконгийн тогтвортой байдалд хэн ч халдахыг санаархах ёсгүй хэмээн мэдэгдсэн юм. Бээжин дэх эрх баригчид нөхцөл байдал хэрхэн өрнөж, хяналтаас гарах эсэхийг анхааралтайгаар ажиглаж байгаа хэмээн Лондон дахь Хятадын элчин сайдын яамнаас мэдээлжээ.
Хонконгийн дээд шатны шүүх даваа гарагт жагсагчдыг нүүрээ нууж баг өмсөхийг хуулиар хориглож, энэ нь үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно хэмээн шийдсэн байна.
Хотын эрх баригчид ням гарагт явуулахаар товлоод байсан дүүргийн сонгууль болох боломж өнгөрсөн амралтын өдрүүдэд тохиосон үйл явдлуудаас болж багассан тул санал хураалтыг хойшлуулах аль эсвэл цуцлах нөхцөл байдал үүссэн тул эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөнөө намжаахыг уриалжээ.
Политехникийн сургуульд байгаа жагсагчдыг цагдаа нар бүрэн бүсэлсэн тул зэвсгээ хаяхыг шаардаж байна. Хотхонд гал, хүчтэй дэлбэрэх чимээ гарсан тухай South China Morning Post мэдээлжээ. Цагдаа нар жагсагчидтай хэлэлцээр хийхийг оролдсон ч нөхцөл байдал улам ноцтой болсон гэж жагсагчдын төлөөлөгч ВВС агентлагт ярьсан байна.
Оюутны хотхонд бүслэгдсэн залуусын гэр бүл, эцэг эх ихэд сэтгэл зовнин тэднийг хүлээж байгаа ажээ.
Эх сурвалж: www.bbc.com livetv.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ