Хуулиар сүрдүүлсэн төрийн луйвар

2094 он гэхэд Тэтгэврийн сангийн алдагдал ДНБ-ий зургаан хувьтай тэнцэх учраас өнөөдрөөс нийгмийн даат галын тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэж эдийн засагчид үзэж байна.
Ашиг орлогын хэмжээ компаниудад харилцан адилгүй нэмэгдсэн хэдий ч хувьцааных нь үнэлгээ нь огцом доошилж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн сард олон хоног дараалан буурсан билээ. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь 2.4 их наяд төгрөгөөс 2.3 их наяд болтлоо сулрав
 
Сар гаруйхан хугацааны дараа нийгмийн даатгалын шимт­гэл хоёр хувиар нэмэгдэнэ. Ингэснээр сүүлийн гурван жилд нийгмийн даатгалын шимтгэл таван хувиар нэмэгдэж байна гэсэн үг. Нэмэх болсон шалтгаан нь ОУВС-­гийн өргөтгөсөн хөтөлбөртэй холбоотой гэж эрх баригчид тайлбарлав. Учир нь туссан нийгмийн даатгалын шимтгэлийг сайжруулж, алдагдлыг нь бууруул гэсэн шаардлага тавьжээ.
Үүнийгээ төрөөс 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг сайжруулах арга хэмээн тайлбарлаж буй. Гэхдээ энэ бол нэг төрлийн луйвар боллоо. Иргэдээс санал асуулга авахгүйгээр хуулийн нэрээр сүрдүүлэг хийж албан журмаар даатгал төлүүлж буй нь бусармаг үйлдэл. Зарим нэг хүн нийгмийн даатгалын шимт­гэл төлж төрийг тэтгэх үү, эсвэл даатгалд хамрагдахгүйгээр банкинд хүүтэй хадгалуулах уу гэсэн эргэлзээ төрөх болсноо нуулгүй хэлж байна.
 
Мексик л гэхэд тэтгэврийн хамгийн сонгодог тогтолцоотой улсад багтдаг. Тус улсын Засгийн газраас дундаж цалингийн 2.2 хувьтай тэнцэх хэмжээний тогтмол шимтгэлийг иргэдийн хуримтлалын дансанд шилжүүлдэг бөгөөд энэ нь бага орлоготой иргэдийн хувьд дэмжлэг болдог.
Учир нь жил бүр нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж, жирийн ажилчид, дундаж давхаргынхны хөдөл­мөрийн хөлснөөс сорох боллоо. Жишээлбэл, 800 мянган төг­рөгийн үндсэн цалинтай ажилтны шимтгэлд байгууллага 100 мянга, ажилтан цалингаасаа 92 мянган төгрөг төлнө. Нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-­т төлж, гар дээр 547,200 төгрөг авах нь. Энэ нь одоо гар дээр авч байгаа цалингийн хэмжээнээс 7200 төгрөгөөр багасна гэсэн үг юм.
2020 оны нэгдүгээр сараас ажил олгогчийн төлөх хувь 13, ажилтны төлөх шимтгэл 12 хувь болно гэсэн үг. Ингээд нийт 25 хувийн шимтгэл төлөхөөр болж байна. Гэтэл нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмлээ гээд 500 тэрбумын алдагдлыг нөхөх боломжгүй. Уг нь төлсөн шимтгэл нь тэтгэврийн санд хуримтлал болж хадгалагддаг бол 1.2 сая төгрөгийн цалинтай иргэний сар бүр төлсөн 50 мянган төгрөг 30 жилийн дараа 400 сая төгрөг болсон байх учиртай. Гэвч өнөөдөр тэтгэврийн сангийн сав нь цоорсон учраас юу ч хийгээд тогтохгүй байна. Яг л ёроолгүй сав руу ус хийсэнтэй ижил урсаж алга болоод байгаад иргэд бухимдаж сууна. Учир нь 2018 онд Нийгмийн даатгалын сан 500 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Тус алдагдлыг нөхөхийн тулд гурван арга хэрэглэж байгаа. Нэгдүгээрт нийгмийн даатгалын шимтгэлийг 1­1,5 хувиар нэмсэн. Хоёрдугаарт тэтгэврийн насыг зургаан сараар уртасгасан. Гуравт тэтгэврийн доод хязгаарыг үгүй болгосон юм. Ийм шийдвэр мэдээж салбарын яамнаас гарч байгаа. Тухайн чиглэлийг хариуцаж бодлого тодорхойлдог байгууллага нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам. Нэрнээс нь харахад хөдөлмөр эрхлэгчдийг хамгаалах үүрэгтэй байгууллага гэж ойлгогдохоор байгаа юм.
Гэтэл энэ байгууллага хөдөлмөр эрхлэгчдийн эсрэг бодлого барьж нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх шийдвэр гаргахад нөлөөлж, дундаж давхаргынхны нуруунд илүү хүнд ачаа үүрүүлж байгаа нь хэр зохистой вэ. Ийм шийдвэр гаргачихаад тус салбарын сайд С.Чинзориг, дэд сайд С.Мөнгөнчимэг, төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар юу бодож суудаг бол. Нийгмийн байдал улам уруудаж, эдийн засаг агшиж буй өнөө үед жирийн хөдөлмөр эрхлэгчид өндөр татвар төлнө гэдэг үнэхээр бэрхшээлтэй байна. Уг нь бол энэ салбарт зөөлөн хүчний бодлого үйлчлэх учиртай юм. Гэтэл сайд С.Чинзориг намынхаа аясаар хөдөлж, бусдынхаа үгийг дагаж, хөдөлмөр эрхлэгчид, жирийн ажилчдын хэтэвчийг тэмтрэх бодлого барьж сууна. Нэг асуудлыг шийдэх гэж нөгөөд халгаатай тогтоол, шийдвэр гаргадаг МАН-­ын энэ гажиг тогтолцоо хэзээ арилах вэ. С.Чинзориг сайд бол ердөө л ачааны машины чиргүүл юм байна. Толгой хаашаа эргэнэ, тийшээ хазайдаг чиргүүл шиг. Түүний шадар туслах төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярын хувьд яам, тамгын газарт залраад байхаар ч гавьяатай нэгэн биш. Эрх мэдэлтэй нэгнийг дагаж, цүнхийг нь барьж гүйгчдийн нэг. Ийм хүмүүс энэ яамны толгойд заларч байхад нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн зөөлөн бодлого хүлээгээд ч хэрэггүй. Бусад улс орон иргэддээ ээлтэй бодлого барьдаг.
Тухайлбал, Мексик л гэхэд тэтгэврийн хамгийн сонгодог тогтолцоотой улсад багтдаг. Тус улсын Засгийн газраас дундаж цалингийн 2.2 хувьтай тэнцэх хэмжээний тогтмол шимтгэлийг иргэдийн хуримтлалын дансанд шилжүүлдэг бөгөөд энэ нь бага орлоготой иргэдийн хувьд дэмжлэг болдог байна. Гэтэл Монгол дэлхийн улс орнуудаас дандаа эсрэг зүгт явдаг. Бид насаараа хөдөлмөрлөж, өндөр шимтгэл төллөө гээд “гавъяаны амралтаа” авахдаа цалингийнхаа 45 хувийг л сар бүр тэтгэвэр болгож авдаг. Энэ нь өндөр настнууд эмзэг давхарга руу шилжих гол шалтгаан болдог. Бусад орны өндөр настнууд тэтгэврээрээ аялж байхад монголчуудын тэтгэвэр сарынхаа хүнсийг авахад ч хүрэлцдэггүй. Монголын ахмад настны тоо 50 жилийн дараа нэмэгдэнэ гэсэн судалгааг Японы “Шинрай” төслийн багийнхан гаргасан байна. 2060 он гэхэд таван хүн тутмын нэг нь 62 настай болж, хөгшчүүлийн тоо 26 хувийг эзэлдэг болох аж.
 
Энэ нь одоо гар дээр авч байгаа цалингийн хэмжээнээс 7200 төгрөгөөр багасна гэсэн үг.
Тиймээс хуримтлалын сантай байхгүй бол өндөр настнууд нь тэтгэвэр авч чадахгүйд хүрнэ гэсэн анхааруулгыг ч өгчээ. Гэхдээ дундаж давхаргыг дэмжих бодлого барих хэрэгтэй. Ингэж дундаж давхаргыг зузаатгаж чадвал эдийн засагт үр өгөөжтэй гэсэн зөвлөгөө өгөхөө ч мартсангүй. Харин энэ Засгийн газар дундаж давхаргаа дэмжих нь байтугай шимтгэл, элдэв татвараар дарамталж байна. Судалгаанаас харахад жилд дунджаар 30 орчим мянган хүн шинээр тэтгэвэрт гардаг аж. Харин Нийгмийн даатгалын санд жилд хоёр их наяд төгрөгийн орлого төвлөрдгийн 1.4 их наядыг нь тэтгэвэрт зарцуулдаг байна.
Манай улсын 187 мянган иргэн сайн дураар, 870 мянган иргэн албан журмаар нийгмийн даатгал төлдөг. Эдгээр хүмүүсийн төлсөн мөнгө хуримтлагдах нь байтугай төсвийн алдагдалд “урсдаг”. Ингээд цаана нь санд гавьтай мөнгө үлдэхгүй болохоор нэмж байгаа гэдгийг холбогдох мэргэжлийн хүмүүс тайлбарласан. Өнөөдөр шимтгэл нэмэх замаар зохицуулалт хийчихлээ гэж бодъё. Хэдэн жилийн дараа ирэх дарамтыг яах вэ. Учир нь энэ байдлаараа Тэтгэврийн сангийн алдагдал 2094 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний зургаан хувьтай тэнцэнэ.
Тиймээс нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэж эдийн засагчид хэлж байна. Төсвийн алдагдлыг нөхөх өчнөөн олон арга байдаг. Бусад улс орнуудад тансаг зэрэглэлийн татвар авдаг. Баян чинээлэг хүмүүс Зайсанд өндөр зэрэглэлийн орон сууцанд амьдарсныхаа төлөө тансаг зэрэглэлийн татвар төлдөг байх ёстой. Ийм гарц байхад жирийн хөдөлмөр эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нуруун дээр ачаа нэмдэгээ болих хэрэгтэй. Ийм явуургүй бодлого баривал нийгмийн эмзэг давхаргын эгнээ улам л өргөжинө гэдгийг харгис, дүлий төр засаг ухаардаг болоосой.

Эх сурвалж:gogo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ