Зөвхөн Улаанбаатарт л тохиолдож болох СОНИН СОДОН 20 зүйл

Нийслэл Улаанбаатарын 380 жилийн ой ойрын өдрүүдэд үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. 380 жилийн хугацаанд Монгол Улс хотынхоо нэрийг Өргөө, Номын хүрээ, Их хүрээ, Нийслэл хүрээ, Улаанбаатар гэж 5 удаа сольж, одоогийн байгаа байршил буюу Алтан тэвшийн хөндийд суурьштлаа хориод удаа нүүдэллэж 1778 онд Туулын хөндийд төвхнөсөн түүхтэй. 

Зөвхөн Улаанбаатарт л тохиолдож болох сонин содон 20 зүйлийг хүргэж байна.

1.

Такси барих гэж байна уу. Хэрэв тийм бол таксины жолоочтой зам нийлэхгүй бол шууд “хаягдана”.

2.

Улаанбаатараас хэдхэн км явахад л байгалийн сайханд оччихно. Тэрэлж, Богд уул гээд л нүдээ бүлтийтэл харж, сэтгэлээ уужиртал амьсгалах газрууд элбэг олдоно доо.

3. 

Таны яарч байгаа эсэхээс үл хамаараад өмнө тань “бэлчих” хүмүүс цөөнгүй.

4.


Хэдэн настай ч байж магадгүй. Гэхдээ нийтийн тээвэрт уншуулах карт нь “Хүүхэд” гэхэд битгий гайхаарай.

5.

Гарцаар гарахдаа ногоон гэрэл асахыг хүлээгээд ганцаараа үлдэж мэднэ. Эцэс сүүлд нь “хэлбэрдсэн” мэт эвгүй байдалд орно.

6. 

Азийн хөгжмийн томоохон наадам “Playtime” Улаанбаатарт болдог. Гурван өдөр, гурван шөнийн турш хөгжмийн хэмнэлд уусан хөгжилдөж, цэнгэлийн манлайд хүрнэ.

7.

Монгол Улс жилийн дөрвөн улиралтай. Улирал бүр нь дотроо дөрвөн улиралтай. Цаг агаарын энэ байдлыг нэг өдөрт мэдрэх ч боломжтой.

8.

Зам дээр тавьсан машин тань хормын дотор л “баривчлагдана”.

9. 

Улаанбаатарчууд хэзээ ч найрсаг төрх гаргаж, худлаа инээмсэглэхгүй. Тэд гудамжаар зөрж өнгөрөхдөө таны өөдөөс инээж байвал үнэхээр жаргалтай байгаа л гэсэн үг. 

10.

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот бөгөөд жилийн дундаж хэм нь хасах гардаг цорын ганц нийслэл бол Улаанбаатар.

11.

АТМ дээр оочирлох нь.

12. 

Автомашин болон явган хүний зам “уусан нэгдэж” явган хүн машинтайгаа хамт урагшилна.

13.

Төр засгийнхан гэнэтийн шийдвэр гаргаж, иргэддээ сюрприз барина. Нэг л мэдэхэд бид ажлын өдрөөр амарч, амралтын өдрөөр ажиллах болсон байдаг.

14.

Микро автобус бол Улаанбаатар хотын бичигдээгүй “бэлгэдэл” юм.

15.

Монгол Улсын иргэдийн олонх нь залуучууд. Тиймээс та Улаанбаатарт явахдаа ихэнхдээ залуу хүмүүстэй л тааралдах болно.  

16.

Улаанбаатарт автозамаас эхлээд шинэ хаалга, шинэ байр гэхчлэн юуны  ч нээлт болж тууз хайчилж магадгүй шүү.

17.

Энэ хотод хоногийн 24 цагийн дотор юу ч тохиолдохыг үгүйсгэхгүй. Үйл явдал халгиж, цалгисан газар юм даа.

18.

Ямар улирал болж байгаагаас шалтгаалаад Усанбаатар ч, Утаанбаатар ч болно.

19.

Явган хүний гарц ямар ч загвартай байж болно.  

20.

Улаанбаатарт машин барина гэдэг алаан бас авьяас байхгүй юу.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ