Ройтерс: WhatsApp-аар дэлхий даяар улс төрчдийг тагнадаг байсан


 Ройтерс агентлагт захиргаанаас явуулсан дотоод шалгалтын үр дүнг олж мэдсэн эх сурвалжууд мэдээлэл өгсөн бөгөөд таван тивийн дор хаяж 20 орны улс төрчид болон зэвсэгт хүчний дээд удирдлагуудын төлөөлөгчид тагнуулын программын хохирогч болсон гэж мэдээлсэн байна.

 Израилийн NSO Group боловсруулсан төхөөрөмжөөр дамжуулан хакерын халдлага хийж байгаа талаарх мэдээлэл өмнө нь ч гарч байсан ч энэ удаад тагнуулын программын үйл ажиллагааны цар хүрээ болон хичнээн улстөрч үүний хохирогч болсон, үүнээс үүдэх улс төрийн болоод дипломат үр дагаврын талаарх мэдээлэл тодорхой болж байна гэж Ройтерс мэдээллээ.

Энэ мэдээлэл гарахаас өмнө, WhatsApp -ын захиргаа Израилийн NSO группын эсрэг АНУ-ын шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Энэ нэхэмжлэлд Израилийн компани дээрх апликейшнд "мэдээлэл болон бусад холбоо харилцаанд нэвтрэх зорилгоор вируст программ хангамж боловсруулсан" гэж онцолсон байв.

 Цахим халдлага нь WhatsApp-ын дуудлагыг ашиглан идэвхиждэг байсан бөгөөд хэрэглэгчийн хувьд энгийн дуудлага, утсаар ярих үйлдэл мэт санагдах ч энэ үед гар утсанд бүрэн нэвтрэх боломжтой тагнуулын программ суудаг аж.

 
Г.Бямбасүрэн shuud.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ