Төрийн нарийн Д.Баярсайхан өрөөнөөсөө камераар яамаа хянаж байна

 

 

 

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баярсайханы гаргаж байгаа ёс бус үйлдлүүд байнга олон нийтийн төвд байж шүүмжлэл дагуулдаг. Өмнөх сайд Ц.Цогзолмаагаасаа банга хүртэж “төрийн албанд ажиллах чадваргүй, ёс зүйгүй, боловсролгүй хүн”  гэж дүгнүүлсэн.

Телевизийн нэвтрүүлэгч байгаад шууд төрийн өндөр албан тушаалд томилогдсон тэрбээр намтараа засаж баяжуулсан, төрийн албан хаагчидтай зүй бусаар харьцсан, тэр бүү хэл “бенз” хоч авсан гээд дагуулах хэл ам ихтэй.

Д.Баярсайхан нь БСШУСЯ-ыг камержүүлсэн төдийгүй, өөрийнхөө албан өрөөнөөсөө хянаж суудаг юм байна.

Туслах бүсгүйнхээ суудаг өрөөнд хүртэл камер байрлуулсан учраас орж гарч байгаа, өөртэй нь уулзахаар ирсэн хүмүүсийг өрөөнөөсөө камердаж суудаг ажээ.

Төрийн нарийн  бүсгүй ер нь камерт дуртай бололтой телевизийн камерүүдийг хүртэл өөрийгөө аятайхан гаргах талаас нь зааварладаг гэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ