Дэлхийн соёлын өвд тооцогддог 500 жилийн настай Японы шилтгээн шатаж байна
ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэлтэй, Окинава аралд оршдог 500 жилийн настай Шури шилтгээн шатаж эхэлжээ.
Өнгөрсөн шөнө орон нутгийн цагаар 2:40-д уг байгууламж шатаж байна гэх дуудлага Наха хотын онцгой байдлын газарт ирсэн байна.
Цагдаагийн газрын мэдээлж буйгаар шилтгээний гол барилгад гарсан гал бусад хэсгүүдэд тархжээ. Хүн бэртэж, гэмтсэн талаарх мэдээлэл байхгүй байна.
Рюкюгийн хаант улсын үед хамаарах Шури шилтгээнийг 500 жилийн өмнө барьсан бөгөөд 1933 онд Японы үндэсний соёлын өвд бүртгэжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед нэлээд хэмжээгээр сүйдсэн уг байгууламжийг сэргээн засварлаад 1992 онд дахин нээсэн аж.
Галын шалтгаан тодорхойгүй, алба хаагчид галыг унтраахаар ажиллаж байна.
Эх сурвалж: NHK
СЭТГЭГДЭЛ БИЧИХ