Талийгаач Ш.Алтантуяагийн аав Малайзын шүүхэд захидал бичжээ

Одоогоос 13 жилийн өмнө Малайз улсад бусдын гарт зэрлэгээр амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу тус улсын хууль, хяналтын байгууллагад хандаж захидал бичжээ.


Тэрбээр "Миний охин Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн аймшигт аравдугаар сарын 19 болж байна. 13 жил өнгөрсөн ч тодорхой үнэнд хүрсэнгүй. Иргэний хэргийн ажиллагаа явагдаж байгаа ч Эрүүгийн хэрэгт авагдсан баримтыг иргэний хэрэгт хэрэглэж болох тухай Английн хуульд өөрчлөлт орсон ч Малайз улс түүнийг хэрэглэхгүй гэдгээс үүдэн бүх баримтыг дахин бүрдүүлэх шаардлага тавигдаж байна. Үүнд их цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдах болж байна. Хохирсон дээр нь хохироохоор болж болзошгүй байдлын үнэнийг Малайзын төр засаг, хууль шүүхэд болон шударга хүн төрөлхтөнд хүргэж байна. Энэ тойрог хэзээ дуусах вэ. Та бүхнийг хүндэтгэсэн Монгол Улсын иргэн С.Шаарийбуу" гэжээ. 

isee.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ