Энэтхэгийн ерөнхий сайд хог түүжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр далайн эргээр явж хог түүжээ. Тэрбээр Хятадын дарга Ши Жиньпинийг хүлээн авч уулзсан өмнөд хэсгийн сүмийн ойролцоох далайн эргийн хогийг гараар түүж цэвэрлэсэн аж.
Тэрбээр хөл нүцгэн хог түүж байгаагаа харуулсан дүрс бичлэгээ твиттерт “Нийтийн талбайг цэвэр, хоггүй байлгацгаая” гэх уриан дор хуваалцжээ.
Нарендра Моди 2014 онд Энэтхэгийн ерөнхий сайд болсноосоо хойш “Цэвэр Энэтхэг” нэртэй кампанит ажил эхлүүлсэн юм.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS news.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ