Дуучин Карел Готт нас нөгчив
Чехийн дуучин Карел Готт 80 насандаа таалал төгслөө.
Түүнийг нас барсан шалтгааныг одоогоор зарлаагүй байна. Дуучин арьс цайрах өвчинтэй болсноо есдүгээр сард хэлж байжээ. Тэгээд Прага хотын нэг эмнэлэгт эмчлүүлж эхэлснээ тэрээр хэлсэн байна.
Карел Готтыг Чехийн поп хөгжмийн хаан, Чехийн алтан гургалдай хэмээдэг байсан юм. Мөн тэрээр хуучин Зөвлөлт Холбоот Улсад хүлээн зөвшөөрөгдөж, дуугаа орос хэлээр бичүүлж байжээ. Готт Чехийн хамгийн нэрт дуучдын нэг юм. Тэр 1950-иад оноос дуулж эхлэжээ.
Готт нэлээд хэдэн жилийн өмнө тунгалгийн хорт хавдартай болсон байна. Тэр эмчилгээ хийлгэж байснаас болоод эстрадыг хэсэг хугацаагаар орхиж, харин 2017 онд тайзнаа дахин эргэж иржээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ