Найз бүсгүйдээ 30 өдрийн турш 'нууцаар' гэрлэх санал тавьжээ
Англид амьдардаг Эди Окоро хэмээх залуу хайртай бүсгүйдээ тун өвөрмөц байдлаар гэрлэх санал тавихаар шийджээ. Тэрбээр алмазан шигтгээтэй, гоёмсог сүйн бөгж худалдан авсан ч тэр даруй гэрлэх санал тавих гэж яарсангүй. Эди хаа явсан газраа бөгжөө авч явж, найз бүсгүйдээ бүхэл бүтэн сарын турш гэрлэх санал тавьсан аж. Хамгийн хөгжилтэй нь Кэлли үүнийг нь огтоос мэдээгүй явдал юм.
Эди найз бүсгүйгээ хоол хийж, дэлгүүр хэсэж, унтаж, юм худалдаж авахаар эргэж харахад нь сэм бөгжөө гаргаж сельфи хийчихдэг байж. Тэр бүү хэл, гоёлын чимэглэлийнх нь хайрцаг дотор хоёр өдрийн турш хийсэн ч Кэлли огт анзаараагүй гэнэ.
Тэрбээр амьдралынхаа хамгийн аз жаргалтай мөчүүдийг хадгалж үлдээхийн зэрэгцээ гэрлэх санал тавих тохиромжтой мөчийг хүлээж байсан гэж ярьжээ.
Ингэж нэг эцэст нь бөгж эзэндээ очсон байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ