ОХУ, Монгол хамтарсан сан байгуулжээ

Монгол болон ОХУ хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны сан байгуулах тухай хэлэлцээр байгууллаа гэж ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгдсэн байна.


“Энэхүү сан нь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой. Одоогоор хөрөнгө оруулалтын сан нь жилдийн хэдэн арван сая ам.доллароор яригдаж байгаа хэдий ч цаашид жилийн хэдэн зуун сая ам.долларт хүрч магадгүй гэж бид үзэж байна. ОХУ, Монголын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад санхүүгийн төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан Ази болон Ойрхи Дорнодын түншүүдийг татахаар төлөвлөж байна” хэмээн тэрбээр мэдэгджээ. 


“ОХУ, Монголын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хамтарсан сангийн анхны төслүүд нь Монголын тээврийн дэд бүтцэд хийх хөрөнгө оруулалтууд байх болно. Эдгээрийг Оросын хэд хэдэн компанитай хамтран хэрэгжүүлнэ” хэмээн Кирилл Дмитриев мөн ярьсан байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ