Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцох Дорнын эдийн засгийн форум Владивостокт эхэлж байна
Оросын “Росконгресс” сангаас зохион байгуулж буй Дорнын зэдийн засгийн V форум Владивосток хотноо өнөөдөр эхэлж байна.
Тус форум нь Орост болдог олон улсын бизнес, эдийн засгийн томоохон арга хэмжээнүүдийн нэг юм. 2015 оноос хойш Владивостокт нийтдээ 8.7 их наяд рублийн гэрээ, хэлцэл байгуулагджээ. Өнгөрсөн оны форумаар 3.2 их наяд рублийн дүн бүхий 222 гэрээнд гарын үсэг зурсан байна.
Оросын Алс дорнодын бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг түргэсгэх, Ази, Номхон далайн бүс нутгийн олон улсын хамтын ажиллагааг тэлэх, Алс дорнодын холбооны тойрог ба чөлөөт боомт Владивостокт хөрөнгө оруулах явдлыг дэмжих зорилготой тус форумд энэ удаа Оросын Ерөнхийлөгч В.Путин, манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Малайзийн Ерөнхий сайд М.Мохаммад, Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нар оролцоно.
Дорнын зэдийн засгийн V форумд найман мянга гаруй зочид төлөөлөгчид оролцох ба энэ сарын 6-нд өндөрлөх ажээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ