Эммануэль Макрон Амазоны түймрийг олон улсын хэмжээнд авч үзэхийг уриалав
Амазоны ширэнгэн ойд асч буй түймэр өмнөх жилийнхээс 85 хувиар өссөн гэдгийг хиймэл дагуулын зурагнаас харуулсан. Ширэнгэн ойн түймэр нь олон улсын хэмжээнд авч хэлэлцэх хямрал гэдгийг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хэлсэн байна.
Түүний хэлснээр энэ бямба гарагт болох Бүлэг 7 орны дээд хэмжээний уулзалтын гол сэдэв Амазоны ширэнгэн ойн түймэр байх ёстой хэмээн уриалжээ. Гэсэн ч уг уриалгыг Бразилийн төрийн тэргүүн Жайр Болсонаро хурцаар шүүмжлэн буруушаасан байна. Францын Ерөнхийлөгч байгаль орчинд тулгамдсан асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байна хэмээн Бразилийн төрийн тэргүүн зэмлэжээ.
Өмнөд Америкийн Бразил, Перу, Колумб гэх мэт улсуудыг дамнан оршдог Амазоны ширэнгэн ой нь дэлхийн дулааралтай тэмцэх амин зүрх бөгөөд манай гарагийн нийт хүчилтөрөгчийн 20 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Энд асч буй түймрийг төрийн бус байгууллагууд асаасан гэж Болсонаро буруутгаж байгаа ч баримт нотолгоогүй юм. Харин консерватистууд Болсонарогийн Засгийн газар ойг устгаж газар тариалан эрхлэх явдлыг дэмжсэн нь түймэр газар авах гол шалтгаан болсон гэж үзэж байна.
Эх сурвалж: www.bbc.com
СЭТГЭГДЭЛ БИЧИХ