Хайртай дуучныхаа тасалбарыг хайж 3 тонн хог ухжээ

Хятадын Шанхай хотын оршин суугч нэгэн бүсгүй нөхрийнхөө сонсох дуртай дуучны тоглолтын тасалбарыг санамсаргүй хаячихжээ.

Шуудангаар ирсэн илгээмж, захидлуудыг үзэж байгаад тоглолтын тасалбартай дугтуйг сурталчилгааны захидал хэмээн эндүүрч хогын сав руу “илгээчихсэн” байна.

Маргааш нь л нөхрийнхөө үзэх гэж байсан тайван гаралтай америк дуучин Уилбер Пан (Wilber Pan)-ы тоглолтын тасалбарыг хаясан гэдгээ ойлгожээ.

Шанхайд хогыг хуурай, нойтон, дахин боловсруулах зэргээр ангилдаг бөгөөд хог боловсруулахын өмнө 2-3 хоног тусгай контейнерт хадгалдаг аж. Хогын боловсруулах үйлдвэрийн ажилчдын тусламжтайгаар бүсгүйн нөхөр гурван тонн хог ухаж байж тасалбараа олж авсан гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ