Залуу реппэр Thunder хип поп ертөнцөд цойлж байна
Backyard тэмцээний ялагчаар тодорч, I AM MAN дуугаар олны танил болж чадсан залуу уран бүтээлч Өлзий-Учрал буюу Thunder ойрдоо олон нийтийн анхаарлын төвд байна. Тэрээр “Байгаагаар минь хүлээн авах уу” мөн дуучин Укатай хамтарч “Ахиж хоёулаа муудахгүй шүү”, зэрэг дууг дуулсан нь энэ зуны хийт болоод амжсан билээ. Тэгвэл хөдөлмөрч залуу маань хэдхэн хоногийн өмнө "Яараад яахав" аяны хүрээнд ахин “Нэг л үхнэ” нэртэй дуу гаргасан нь залуусын дунд шуугиан тариад байна. Тэрбээр Thunder ойрдоо дандаа нийгэмд мессеж өгсөн дуунууд дуулаад байгаа. “Нэг л үхнэ” дуу энэ зуны биш энэ зууны дуу байх болно” хэмээн фенүүд нь ам сайтай байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ