Валерия Ливитина: "Турах" охидын мөрөөдөл биш байгаасай

Энэхүү бүсгүйг Валерия Ливитина гэдэг. Дэлхийн хамгийн туранхай эмэгтэй юм. Валерия одоо ердөө л 25 кг жинтэй гэнэ. Тэрбээр од болж гялалзах хүсэлдээ хөтлөгдөн урт хугацааны туршид хоолны дэглэм барьж байнга өлсөж явсаар ийм биетэй болжээ.

Tomato and Peach-н зураг.

Tomato and Peach-н зураг.

Одоо тэрээр идэж буй хоол хүнснийхээ амт шимийг муухан ялгадаг бөгөөд хоол идэх үйл явц бүр түүнд маш их өвчнийг мэдрүүлдэг байна. Валерия даралт багатай учраас хаа нэгтээ ухаан алдаж унахгүйн тулд өдөрт их хэмжээний хатуу кофе уудаг гэнэ. Тэрээр цагаар хооллодог бөгөөд түүний бүх юм схемийн дагуу явагдах ёстой аж.

Валерия Монакод амьдардаг. Монакогийн эмч нар түүний амийг аврахыг хичээж байгаа хэдий ч одоогоор үр дүнд хүрээгүй байгаа гэнэ. Валерия энергээ зөвхөн сурахад л зарцуулж байгаа бөгөөд бусад зүйлд түүний энерги хүрдэггүй байна.

Тэрээр 30 жилийн өмнө эцэг, эхийнхээ хамт Москваг орхин Америк руу явсан ч эх орондоо буцан иржээ. “Би эх орондоо үлдмээр байна. Надад Орос улсад амьдрах хамаагүй тайван байна”- гэж Валерия хэлсэн байна.

Tomato and Peach-н зураг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ