АНУ-ын Эл Пасо хотын худалдааны төвд 20 хүнийг буудан хороожээ
АНУ-ын Техас мужийн Эл Пасо хот дахь “Cielo Vista” худалдааны төвд “АК-47” автоматаар зэвсэглэсэн 21 настай Патрик Крусиус гэгч этгээд 20 хүнийг буудан хороож, 26 хүн шархдуулсан тухай “CNN” агентлаг мэдээлж байна.
Цагдаа нар гэмт хэрэгтнийг баривчилжээ. Техас мужийн амбан захирагч Грег Эббот мэдэгдэхдээ, “Манай мужийн түүхэнд хар өдөр тохиолоо. Гэм зэмгүй 20 хүн амь үрэгдсэнд гүнээ эмгэнэж байна. Хууль сахиулах байгууллагынхан шуурхай ажиллан илүү олон хүний амь үрэгдэхээс сэргийлэн гэмт этгээдийг баривчилсанд талархая” гэжээ.
Патрик Крусиусээс гадна өөр нэг хүнийг баривчилсан ч түүнийг буудлагад хамаатай эсэхийг хараахан тодруулаагүй байна. Цагаан арьст Патрик Крусиус Латин Америкаас гаралтай цагаач иргэдийг үзэн яддаг учир хядлага үйлдсэн байж болзошгүй тухай “CNN” агентлагийн сурвалжлагч мэдээлжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ