Хэт халуунаас үүдэн Гринландын 160 тэрбум тонн мөс хайлжээ
Европыг нөмөрсөн урьд өмнө үзэгдээгүй хэт халуун Гринландыг ч тойрсонгүй. Далайн түвшнээс гурван мянган метрийн өндөр Гринландын мөсөн бүрхүүл хайлах болсноор дэлхийн далайн түвшин нэг гаруй мм-ээр нэмэгдэх төлөвтэй.
Манай гаригийн хойд туйлаас холгүй оршдог, агууламжаараа дэлхийд хоёрт орох Гринландын мөсөн бүрхүүлээс 160 тэрбум тонн нь энэ хавраас эхлэн хайлсан аж. Далайд ийм их хэмжээний цэнгэг ус цутгаснаар баруун хойд Европ аадар бороо, үерт автах аюултайгаас гадна даяар дэлхийн цаг агаарт сөргөөр нөлөөлнө гэж Данийн ус, цаг уурын институтын мэргэжилтэн Рут Моттрем сэрэмжлүүлжээ.
Эрдэмтэд Гринландад олон тэрбум тонн хиймэл мөс асгаж л цаашдын хайлалтыг зогсоох боломжтой гэж үзэж байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ