Тувачуудын наадамд Швейцарийн археологич залуу түрүүлжээ

Тувачуудын мянга мянган жил тэмдэглэдэг наадамд  хамгийн гол тэмцээний нэг болох хонь өргөж суух тэмцээнд анх удаа гадаад хүн түрүүлжээ. Швейцарийн залуу археологич Жино Каспари нь Тувагийн нутаг дахь Скифүүдийн булш хиргисүүрийг судалж байхдаа энэ өвөрмөц тэмцээнд оролцож Тува залуучуудыг ялсан байна.   Олон үзэгчдийн уухайлан дэмжих дэмжлэгийн дор уг эр 1 амьд хонь мөрөндөө үүрээд 104 удаа босож сууж ялсан нь Тувачуудын бараг мянган жил хийж байгаа  уг наадамд гадаадын хүн ялсан анхны тохиолдол байлаа.   




СЭТГЭГДЭЛ БИЧИХ