Хятадын Пандагаас илүү хайр татам Монгол Бамбарууш "Миша"
Улаанбаатар хотоос 58 километрийн цаана Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байх “Зоо паркт” зочиллоо.
Монгол оронд ховордсон 100 гаруй нэр төрлийн амьтад байдгаас очсон хүн бүрийн хайрыг хамгийн ихээр татах "Миша" нэртэй баавгайн бамбарууштай танилцаж амжсануу?
Миша гуравхан сартай байхдаа эхээсээ төөрчээ. Хамгийн азтай нь түүнийг Сэлэнгэ аймгийн Зэлтэр сумын малчин хотноосоо нохойд уруулах гэж байхад нь олсон байдаг. Одоо тэрээр дөрвөн настай.
Нялхаасаа хүний хажууд өссөн учраас элдэв ширүүн зан байхгүй, дөлгөөхөн энэ амьтан өдөрт 10-15 литр сүү уудаг гэнэ. Мөн сүүнээс гадна ундаа, жимс, чихрийг амтархан идэж байгаа нь үнэхээр сонирхолтой санагдав. Тэрээр ундааны савтай сүүг өгөхөд тагийг нь өөрөө онгойлгоод л ууж байгаа нь өөрийн эрхгүй "Пөөх" гэж уулга алдуулна. Сарвуугаараа нүдээ дараад хэвтэх түүний эгдүүтэй төрхийг хараад л баймаар. Хөөрхөн Мишатай уулзахыг хүссэн хүн бүрийн өмнө "Зоо Парк"- ын үүд хаалга нээлттэй юм.
Л.Энхцэцэг
.\
СЭТГЭГДЭЛ БИЧИХ