Зургаан настай хүү 4600 удаа суниажээ

Энэ сарын 15-нд Чеченьд гар дээр суниалтын хоёр дэлхийн рекорд нуран уналаа. Зургаан настай Рохим Куриев нэг удаагийн оролдлогоор 4618 удаа суниаснаас гадна хоёр цагт 4183 суниасан гэсэн хоёр амжилтыг тогтоожээ.


“Грозный” телевизийн студид Рохимийг гарч ирэхэд хөгжим эгшиглэн, туг далбаа мандаж, эгээ л холимог тулаанч шиг хүлээн авсан юм. ОХУ-ын Гиннесийн номын ерөнхий редактор Станислава Коненко өөрийн биеэр байлцаж, шинэ рекордыг бүртгэн авлаа.

Рохим 5000 суниах зорилгодоо хүрээгүй ч ямар ч гэсэн дэлхийн рекорд тогтоож чадсан. Түүний амжилтыг үнэлэн Ерөнхийлөгч  Рамзан Кадыров “Чечений Хүндэт иргэн” цолоор шагнасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ