Хүмүүсийг цочирдуулсан бяцхан охин
Хүүхдийнх нь сонин нүүр царайнаас болоод өмерик эмэгтэй Кэрол Феннерийг нийгмийн сүлжээгээр буруушаах болсныг хэвлэлд мэдээлж байна.
Эхлээд эмч нар түүний охины нүүрний ихээхэн хэсгийг эзлэсэн хар өнгийн толбыг арьсны хорт хавдар байх хэмээн үзэж байжээ. Гэвч тэр меланоцитарын невус буюу төрөлхийн ховор төрлийн мэнгэтэй болохыг шинжилгээ хийсний эцэст тогтоосон байна.
Тийнхүү эмэгтэй охиныхоо талаар нийгмийн сүлжээнд бичихээр шийджээ. Гэвч хариуд нь доромжилсон комент их бичиж, тэр ч байтугай сүрдүүлэх болсон байна.
“Охиныг минь хараад хүмүүс цохирдоно хэмээн би бодож байсаан. Би байсан бол мөн л тэгэх байсан. Гэвч хүмүүс миний юу бодож явдагийг мэдэх хэрэгтэй юм шиг надад санагддаг” гэж Феннер ярьжээ.
Гэвч охины сонин нүүр царайг хараад бахадсан хүмүүс ч бас гарсан байна.
“Зарим хүн мэнгэнийх нь хэлбэрээс болоод охиныг маань бяцхан эрвээхэй хэмээн өхөөрддөг” гэж америк бүсгүй сэтгэгдлээ хуваалцжээ.
Охиныг нь дэмжиж байгаагаа илэрхийлэхийн тулд өөрсдийн нүүр царайг зурсан хүмүүс Феннерт заримдаа зургаа илрүүлдэг байна. Танихгүй хүмүүс намайг дэмжихээр оролдож байгаа нь надад аятайхан санагддаг гэж тэр хүлээн зөвшөөрчээ.
Одоо Луна охины эцэг, эх түүний мэнгийг нь авахуулах арга чарга хайж, зарим мэс засалчтай зөвлөлдсөн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ