ФОТО: Үе үеийн тэргүүн хатагтай нарын наадмын ГОЁЛ
Өнгөрсөн удаад бид үе үеийн ерөнхийлөгчдийн наадмын гоёлыг сонирхуулсан бол энэ удаад төрийн тэргүүгий гэргий, тэргүүн хатагтай нарын гоёлыг сонирхуулж байна. Наадамчин олон төрийн түшээд болон олны танил эрхмүүдийн өмссөн дээл хувцсаар нь наадамд хэр ач холбогдол өгч оролцож байгааг нь сонждог.
Учир нь Монгол улсын ерөнхийлөгчийн дээл хувцас, малгай нь төрийн их хүндэтгэл, бэлгэдлийг агуулсан байдаг. Энэ утгаараа жил бүрийн сар шинийн баяр болон Үндэсний их баяр наадмаар Төрийн түшээдийн өмссөн дээл хувцас олны анхаарлыг татдаг.
Монгол Улсын төрийн тэргүүний ёслол хүндэтгэлийн хувцас, өмсгөлийг “Төрийн ёслолын алба” тусгайлан бэлдэж өгдөг аж. Ерөнхийлөгч ямар дээл өмсөх өөрийн саналаа хэлснээр тухайн хүний онцлогт тохируулан бэлтгэдэг байна.
Тэргүүн хатагтай нарын хувьд жилд хоёр удаа буюу Цагаан сар, Улсын их баяр наадмаар ард түмнийхээ өмнө албан ёсоор гарч, өмсөж зүүснээ, алхаж гишгэхээ шинжүүлдэг.
isee.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ