Асашёорюү: Намайг хүүхэд байхад л ийм нээлт болдог байсан

Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын нээлт үзэж сонирхсон Их аварга Асашёорюү Д.Дагвадоржтой сэтгэгдлийг нь хуваалцлаа. Мэргэжлийн сүмо бөхөөс зодог тайлж, эх орондоо амьдрах болсон үеэс эхлээд их аварга байнга Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьж, баяр наадамд хүндэтгэлтэй хандаж ирсэн. 

 Энэ жилийн баяр наадмын нээлт, өнгийн талаар тэрбээр "Уламжлал ёсоороо баяр наадмын талбайгаа зорин ирлээ. Энэ жилийн хувьд нар, хур тэгширсэн сайхан өдрүүд байна. Шулуухан хэлэхэд, жилдээ ганцхан болдог наадмаа өөрчлөхгүй бол болохгүй нь. Нээлтийн ёслолыг... Уламжлал тал руугаа байж болно. Гэхдээ бид 21-р зуунд амьдарч байгаа биз дээ. Технологийн эрин зуун байхад наадмын нээлтийн ёслол маань хоцрогдоод байна. Намайг хүүхэд байхад л нээлт ийм байсан, яг хэвээрээ.. Олимпын нээлт ямар болж байгааг дэлхий нийтээр харж байгаа. Тийм хэмжээний байж яагаад болохгүй гэж" сэтгэгдлээ хуваалцав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ