Багануур дүүрэг хоёр ИТХ-ын даргатай болжээ
Багануур дүүргийн ИТХ-ын даргын эзгүй хойгуур тус дүүргийн АН-ын дарга Б.Бямбадорж тэргүүтэй хүмүүс өрөөнийх нь цоожийг нь эвдэн дайрч орсон талаар холбогдох эх сурвалж мэдээллээ. Уг үйл явдал Энэ сарын 16-ны өдрийн 11 цаг 40 минутын орчимд болсон аж. Хууль бусаар төрийн эрхийг булаан авахыг оролдсон энэ үзэгдэлд хууль хяналтын байгууллагынхан анхаарлаа хандуулахгүй байна. Мөн АН-аас сонгогдсон төлөөлөгчид хууль бусаар тамга дуурайлган ИТХ-ын даргыг томилоод байна гэв. Ингэснээр Багануур дүүрэг хоёр ИТХ-ын дарга болон хоёр тамгатай болоод байгаа юм. Энэхүү хууль бус байдлыг ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг болон Нийслэлийн ЗДТГ-ынхан дэмжиж байна гэв.
Хэдийгээр хоёр даргатай болсон ч төрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа аж. Гэхдээ цаашид үйл ажиллагаанд ямар нэгэн саад үүсэхгүй байх гэсэн баталгаа алга байна гэв.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ