165 см өндөр, 65 кг жинтэй эмэгтэйчүүд хамгийн дур булаам


Туранхай хатагтай нар махлаг бүсгүйчүүдийг бодвол эрчүүдийн анхаарлыг бага татдаг хэмээн судлаачид үзэж байна. 

Ямар эмэгтэй хамгийн дур булаам харагддаг тухай маргаан эртнээс өрнөж ирсэн билээ. Хүн бүр л энэ тухай ярьдаг ч, нэгдсэн саналд хүрч чадахгүй л байгаа юм. 

Ийнхүү Шотландын Абердины их сургуулийн эрдэмтэд асуудлыг шийдвэрлэхэд туслахаар шийдэж, эмэгтэй хүний биеийн хэмжээ болон дур булаам байдал хоорондоо шууд уялдаатайг тогтоожээ. 

Биеийн масс нь 22,8-аас 24,8 хүртэл индекс бүхий эмэгтэйчүүд буюу хэт туранхай биш бүсгүйчүүд эрчүүдийн сонирхлыг хамгийн их татдаг  гэдгийг судлаачид тогтоосон байна.

Тодруулбал, 165 см өндөр, 65 кг жинтэй юмуу 170 см өндөр, 70 кг жинтэй бүсгүй дээрх шалгуурт тохирох гэнэ. Биеийнхээ массын индексийг гаргахын тулд бүсгүй та тун энгийн нэг томъёо хэрэглэх хэрэгтэй юм.  Үүний тулп жингээ килограммаар гаргаж, үүнийгээ өндрийнхөө квадратад хуваана.

Жишээлвэл, 170 см өндөр (1,7 м) болон 54 кг жинтэй бүсгүйн хувьд биеийн массын индекс (БМИ) нь 18,69 байна. Тэгвэл БМИ = 54 : (1,70 х 1,70) тэнцэх нь 18,69 гэсэн үг. 


С.Инда

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ