Л.Гүндалай Мисс Л.Дашбалжид нар хэн хэнийгээ шүүхэд өгсөн бэ?
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай "MNTM" шоуны оролцогчдын нэг, загвар өмсөгч М.Дашбалжидыг шүүхэд өгнө гэжээ. Учир нь тэд энэ сарын 1-ний өдөр автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явахдаа мөргөлдсөн гэх бөгөөд Л.Гүндалай мөргөлдсөн машинаа орхин өөр машинд суун хэргийн газрыг орхин явсан аж.Энэ тухай загвар өмсөгч бүсгүй өөрийн цахим хуудастаа “Энэ том хүмүүс чинь яасан аймаар юм бэ. Хүн зүв зүгээр явж байхад хажуунаас мөргөчхөөд, уучлаарай ч байхгүй шууд бууж ирснээ өмгөөлөгч ярьж томроод. Цагдаа дуудсан чинь өөрөө хүний машин мөргөсөн хэрнээ шууд хүн загнаад. Үгийн зөрүүгүй жолоочоо дуудчихаад өөрөө өөр машин унаад яваад өгсөн.
Одоо болохоор энэ хүнээс болж би хэрэг хийчихсэн юм шиг өдөр болгон цагдаа руу явж байна. Тэгэхэд залгаад уучлаарай ч гэж хэлэхгүй байж сая залгаснаа намайг дарамталж байна. "Ах нь чамайг нэр төрд халдсан гээд шүүхэд өгнө" гэж байна. Та нарын энэ албан тушаал, нэр төр, амбиц хөөх бусад нь айж бөгс долоож, айж амьдардаг систем та нараар л дуусна. Битгий залуу хойч үедээ энэ заваан системээ шахах гэж оролд” хэмээн бухимдлаа илэрхийлжээ.
Хэрэг явдал ийн эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Тэрбээр энэхүү асуудлыг хуулийн дагуу шийдүүлэхээр эргэлт буцалтгүй шийдээд байгаа бололтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ