Кайли Женнер гоо сайхны брэндийнхээ шинэ бүтээгдэхүүнийг танилцуулжээ
21 насандаа дэлхийн хамгийн залуу тэрбумтан болсон Кайли Женнер “Instagram” хуудсынхаа 139 сая дагагчдад “Kylie Cosmetics” брэндийн гоо сайхны шинэ бүтээгдэхүүнийг танилцуулжээ.
Армени гаралтай Америкийн жүжигчин, загвар өмсөгч тэрээр алдарт Ким Кардашяны дүү бөгөөд сүүлийн жилүүдэд бизнесийн гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд гайхам амжилтад хүрч чадсан билээ.
Кайли Женнер амжилтын нууцаа дэлгэхдээ, “Би багаасаа л уруулын будаг зэрэг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг мөрөөддөг байлаа. Намайг дэмжин “Kylie Cosmetics” брэндийг хөгжүүлэхэд маш их хувь нэмэр оруулсан ээждээ би талархаж явдаг. Түүний ажил хэрэг хөтлөх ухаан миний бүтээлч сэтгэлгээтэй нийлэн жинхэнэ гайхамшгийг бүтээсэн юм” гэжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ