Америкийн тусгаар тогтнолын баяраар танк, онгоц бүхий цэргийн сүрт жагсаал болно
Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэхдээ, тус улсын тусгаар тогтнолын баярын өдөр буюу энэ сарын 4-нд Вашингтон хотноо танк, онгоц бүхий цэргийн сүрт жагсаал болно гэжээ. Тэрээр, “Вашингтонд тусгаар тогтнолын баярын өдөр энэ удаа ер бусын сайхан болж өнгөрнө. Тэнгэрт дэлхийн шилдэг сөнөөгч болон бусад онгоцууд нисэн гудамжуудаар танкууд явна” гэжээ.
Цэргийн техникийг Вашингтоны Конгрессийн ордноос Абрахам Линколний музейн хооронд байруулах тухай “The USA Today” сонинд бичсэн байна. Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, цэргийн сүрт жагсаалд оролцох техникийг тээвэрлэж байрлуулахад төсвөөс 870 мянган ам.доллар зарцуулах ажээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ