Хотын дээгүүр нисч явсан онгоцноос цогцос унажээ
Лондон хотын өмнөд дүүргийн нэг оршин суугч нисэх онгоцноос унасан цогцосыг өөрийн цэцэрлэгээс олжээ. “Миррор” сонинд ингэж бичсэн байна.
Хашааны эзэн энэ тухай цагдаагийн байгууллагад мэдээлжээ. Амь үрэгдсэн хүн Найроби хотоос Лондоны Хитроугийн нисэх буудал руу ирж явсан агаарын хөлгийг буухаар бэлтгэж байх үед нисэхийн “Kenya Airways” компанийн нисэх онгоцны дугуйны хөндийгөөс унажээ гэсэн дүгнэлтийг хэргийн газарт ирсэн хууль сахиулагчид хийсэн байна.
Эрэгтэй Кени улсаас Их Британид тасалбаргүйгээр нууцаар хүрэх гэж оролджээ хэмээн таамаглаж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ