Бразилийн шүүгч бүсгүйн үйлдэл тоглогчид болон үзэгчдийг хөгжөөжээ


Бразилийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шүүгчдийн нэг нь Фернанда Коломбо гэх бүсгүй ажээ.

Нэгэн тоглолтыг шүүхдээ тэрээр зөрчил гаргасан тоглогчийг торгох мэт гараа халаасандаа хийгээд шар хуудасны оронд алчуур гарган хөлсөө арилган хошигножээ. Тоглогчид болон үзэгчдийг энэ үйлдэл ихээхэн хөгжөөн аж.

Өдгөө 30 настай Фернанда Коломбо өмнө нь загвар өмсөгч байсан бөгөөд 2014 оноос хөлбөмбөгийн шүүгчээр ажиллаж эхэлжээ. Гоо бүсгүйн шүүх тоглолтуудад цэнгэлдэх хүрээлэн үзэгчдээр ямагт дүүрдэг гэнэ.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ