Мексикт 152 см цас орсны улмаас иргэд тээврийн хэрэгслээ ухаж гаргахад хүрчээ
Мексикийн Гвадалахара хотод орон нутгийн цагаар ням гарагийн 01:00 цагийн үед их хэмжээний цас орсны улмаас зам боогдож, оршин суугчид тээврийн хэрэгслээ ухаж гаргахаас өөр аргагүй болоод байна. Орон нутгийн удирдлагуудын мэдээлснээр хотод 152 см зузаан цас орсон бөгөөд арми, онцгой байдлын албан хаагчид шөнийн турш замуудыг цэвэрлэжээ.
Жалиско мужийн захирагч Энрика Алфаро Рамирес "Өөрийн биеэр очиж нөхцөл байдалтай танилцсан. Өмнө нь хэзээ ч ийм зүйлтэй учирч байсангүй. Хамгийн гол нь хүн гэмтсэн, амь эрсэдсэн тохиолдол гараагүй" хэмээн мэдээлжээ.
Өнгөрсөн долоо Европын бүс нутгууд ялангуяа Франц, Испани зэрэг орнуудад цельсийн 44 хэм хүртэл халсан бол Хойд Америкийн Мексик улсад ийнхүү цаг агаар гэнэт хүйтэрч, их хэмжээний цас ороод байна.
Эх сурвалж: Daily Mail
СЭТГЭГДЭЛ БИЧИХ