Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн халуун нь болно

     Ажиглалт хийж ирсэн бүхий л түүхэнд  2019 он хамгийн халуун нь болж, харин 2018-2019 оны таван жил нь хамгийн их дундаж температурын дээд амжилт тогтооно гэдгийг  НҮБ-ын Дэлхийн цаг уурын байгууллага мэдээлжээ. Euronews агентлаг ингэж уламжилсан байна.

Пүрэв гарагт Францын Үндэсний цаг уурын газар өмнөд нутгийн дөрвөн бүс нутагт түгшүүрийн улаан түвшин /түгшүүрийн хамгийн өндөр түвшин/ зарлажээ. Түүнчлэн тус улсын ихэнх нутгаар түгшүүрийн улбар шар түвшин /түгшүүрийн хоёрдугаар буюу улааны дараах түвшин/ зарласан байна.

Урьд нь 2003 онд болсон хэт халууны үеэp Францад 44.1 хэм хүpч, олон мянган хүн нас баpж байсан юм. Эрүүл мэндийн сайд Агнес Бузин хүн бүхний өмнө эpсдэл тулгаpаад буйг анхааpуулсан байна. Баасан гарагт олон зуун сургууль үйл ажиллагаагаа түр зогсоожээ. 

      Европын аагим халуун нь уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой гэж ярих нь хэтэрхий эртдэх ч,  агаарын температур Цельсийн 40 градус хүрч,  үүнээс давж, дэлхийн дулаарлаас үүдэлтэйгээр  дулааны урсгал илүү байнгын, эрчимтэй, удаан байх болно гэж дээрх байгууллагын хэвлэлийн нарийн бичгийн дарга хэлжээ. 
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ