Дуучин Д.Болд АНУ-д аялан тоглолтоо хийнэ

Төрийн соёрхолт дуучин Д.Болд удахгүй АНУ-д аялан тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр энэ талаараа АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майк Клеческитэй уулзаж санал солилцсон байна. Элчин сайд Клечески "Монголын дуу хөгжим АНУ-д эрч хүчээ авч байна. Удахгүй болох аялан тоглолтынхоо талаар болон Монголын хөгжмийн салбарын талаар сонирхолтой яриа өрнүүлсэн Д.Болдод баярлалаа" хэмээсэн сэтгэгдлээ илэрхийлжээ. 


АНУ-ын Элчин сайдын яамнаас 2019 оныг Залуучуудын жил болгон зарласан бөгөөд энэ хүрээнд хоёр улсын залуучуудын соёл, урлагийн солилцоо, хамтын ажиллагааг дэмжсэн олон арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ