Өмнөд Солонгосын хамгийн сайхан хос албан ёсоор салж байгаагаа мэдэгдлээ

"Нарны үр сад" кинонд хамтран тоглож, хайр сэтгэлийн холбоотой болсон БНСУ-ын алдарт жүжигчин Сон Хэ Кио, Сон Жүн Ки нар гэрлэлтээ цуцлуулах болсноо албан ёсоор мэдэгджээ. Алтан хос хэмээн нэрлэгддэг "Song-song couple" салах болсон шалтгаанаа " personality difference буюу хувь хүний үзэл бодол, зан чанарын ялгаа, үл тохирох байдал" хэмээн тайлбарласан байна. 

Тэдний гэрлэлт тун ч сүр дуулиантай болж байсан цаг саяхан. Гэтэл ийнхүү хорин сарын дараа гэрлэлтээ цуцлуулах болсон нь олныг ихэд гайхшруулсан байна. Жүжигчин Сон Жүн Ки салах өргөдлөө Сөүлийн гэр бүлийн шүүхэд өгсөн бөгөөд тэднийг өөр асуудлаас болж салсан байж болзошгүй тухай эх сурвалжууд мэдээлж эхэлжээ. 

Тэд тус тусдаа олон ангит кинонд тоглосон нь олонд ихэд хүрсэн. Харин тэд кинонд тоглож байх явцдаа хөндийрч, нэг нэгэндээ татагдахаа больсон байж болзошгүй тухай хэвлэлүүд мэдээлж байна. 

Ямартаа ч тэд ийнхүү албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж олон фенүүдийнхээ урмыг хугалаад байна. Гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө одоо өгч байгаа ч үүнээс өмнө олны нүдэн дээр сүйн бөгжгүй явах болсон тэд аль эрт тус тусын амьдралыг хөөж эхэлсэн ч байж мэдэх юм. 

 

Image result for song hye kyo

 

Image result for song hye kyo

 

Image result for song hye kyo

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ