Францын “Миразур” дэлхийн шилдэг зоогийн газраар шалгарлаа
Дэлхийн шилдэг зоогийн газар шалгаруулах 18 дахь ёслол Сингапурын “Marina Bay Sands” театрт өчигдөр болжээ. Дэлхийн мянга гаруй шилдэг тогооч, хоолны шүүмж бичигч, хоол амтлагч аялагчдын саналыг нэгтгэхэд энэ жилийн дэлхийн шилдэг зоогийн газраар Францын Ментон хотын ерөнхий тогооч Мауро Колагрекотой “Миразур” шалгарсан байна.
“Оны шүтээн” номинацид Хосе Андреас, “Тогоочдын сонголт” номинацид Ален Пассар, “Шилдэг эмэгтэй тогооч” номинацид Даниэла Сото-Иннес, “Шилдэг балууны тогооч” номинацид Жессика Преалдато нар тус тус түрүүлжээ.
Японы Токио дахь “DEN” зочломтгой зоогийн газар, Швейцарийн “Schloss Schauenstein” байгальд ээлтэй эко-зоогийн газраар тус тус шалгарсан байна.
Дэлхийн 2019 оны шилдэг 50 зоогийн газрын жагсаалтын эхний аравт:
1.“Mirazur”, Ментон (Франц)
2. “Noma”, Копенхаген (Дан)
3. “Asador Etxebarri”, Ашпе Ачондо (Испани)
4. “Gaggan”, Бангкок (Таиланд)
5. “Geranium”, Копенхаген (Дания)
6. “Central”, Лима (Перу)
7. “Mugaritz”, Сан Себастьян (Испания)
8. “Arpège”, Парис (Франция)
9. “Disfrutar”, Барселон (Испани)
10. “Maido”, Лима (Перу)
тус тус бичигджээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ