Залуугийн аманд дэлбэрсэн электрон янжуур түүнийг шүдгүй болгожээ

     Америкийн 17 настай залуу Остин Адамс татаж байхад нь электрон янжуур дэлбэрснээр хэдэн үүдэн шүдгүй болсон байна гэж телевизийн NBC News  сүлжээгээр мэдээлжээ.

Уг сувгийн дурдсанаар, залуу тамхи татахаа болихоор шийдэж, тиймээс ээж нь түүнд  вейп буюу элетрон янжуур худалдаж авч өгсөн байна. Тамхи татахаа болих гэсэн  олон хүн ийм янжуур татдаг юм.

     Харин янжуур  эхний удаа хэрэглэхэд л дэлбэрчээ.

“Хүү маань амаа гараараа тагласаар өрөөнд орж ирсэн. Тэр бүр цочирдсон байдалтай харагдаж, ярьж чадахгүй байсан” гэж Остины ээж хэлсэн байна.

 Эмнэлэгт түүнд шаардлагатай тусламж үзүүлжээ.

    Залуугийн эрүү түлэгдэж, гэмтсэнийг эмч нар хэлсэн байна. Үүнээс гадна, тэр хэд хэдэн шүдгүй болжээ. Энэ явдлаас болж Остин ямар ч янжуур татахаас нэг  мөсөн татгалзсан байна.

 Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарт эрүүл ахуйн хяналт тавих газар уг  хэргийг шалгаж эхэлжээ.  Тус газар электрон янжуур үйлдвэрлэгчдийн мөрдвөл зохих аюулгүйн шинэ дүрэм боловсруулахаар шийдвэрлэсэн байна. Электрон янжуурын зай хэт халсан нь дэлбэрэх шалтгаан болж байж мэдэх юм гэж мэргэжилтнүүд үзэж байна.


 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ