Бүсгүй сайхан болох гэж 125 мянган ам. доллар үрж, зургаан хавиргаа хадуулжээ
25 настай загвар өмсөгч Пикси Фокс “Хэн Рожерийн туулайг ашигласан бэ” киноны Жессика Рэббит, “Нойрсож буй сайхан бүсгүй” киноны Авроратай адилхан болохыг хүсч байжээ. Тэрээр мөрөөдөлдөө хүрэхийн тулд хөхөө томруулж, хамраа засуулж, өгзөгөө татуулж, зургаан хавиргаа авахуулсан байна.
Пикси Шведэд инженер ажилтай байсан бөгөөд одоо Америкийн Хойд Каролина муж улсад суудаг байна. Хүмүүс надад дөхөж ирээд: “Буруугаар бүү ойлгоорой, харин та хүүхэлдэйн киноны баатар шиг харагдах юм!” гэдэг. Тэд надад урмын үг хэлж байгаагаа ойлгодоггүй, би ингэхийг л хүссэн юм!” гэж бүсгүй ярьдаг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ