Өнөөгийн соёл иргэншлийн мөхөх хугацаа түргэсч байна

    Ер бусын халуун жилүүдийн тоо, дараалал  дэлхийн гадаргуугийн дээд давхаргыг тогтворгүй болгож байна. 

Канадын Арктикийн  хэсгийн мөнх цэвдэг  таамаглаж байснаас 70 жилээр  эрт хайлж эхлэснийг АНУ-ын Фэрбенскийн Аляскийн их сургуулийн эрдэмтэд илрүүлжээ.  Энэ нь хүн төрөлхтөний соёл иргэншлийг хөндөх дэлхийн уур амьсгалын хямралт үзэгдэл  судлаачдын үзэж байснаас эрт илэрч  байгааг харуулж байна. Энэ тухай хэвлэлд бичжээ. 

     Мэргэжилтнүүдийн хэлснээр,  ер бусын халуун жилүүдийн дараалал  олон мянган жилийн турш хэвээр явж ирсэн  дэлхийн гадаргуугийн дээд давхаргын байдлыг алдагдуулж байгаа ажээ. Энэ нь  дэлхийн уур амьсгал одоо  сүүлийн тав болон үүнээс олон мянган жилийн өмнөхөөс илүү халуун болж байна.  Байдал ноцтой болж байгааг харуулсан мэдээллийг Арктикийн алслагдсан нутгуудад хийсэн экспедицийн үеэр, тухайлбал  хүйтэн дайны үеийн орхигдсон радиолокацийн баазаас цуглуулжээ. 

    Мөнх цэвдэг хурдан хайлж байгаа нь   хүлэмжийн асар их хий ялгарахад хүргэж болох юм.  Эргэх холбооны  гогцоо бий болж, энэ нь температур ихсэхэд нэрмээс   болж байгаа ажээ. 2015 оны Парисын хэлэлцээрийн дагуу агаар мандалд цацагдаж байгаа хорт бодисуудыг багасгах үүргийг биелүүллээ ч, хүмүүс температур цаашид нэмэгдэхээс сэргийлж чадахгүй байх магадлалтай юм. 

Австралийн Мельбурнийн шинжээчдийн бэлтгэсэн илтгэлээс үзвэл,  хүн төрөлхтөний соёл иргэншил өнөөгийн хэлбэрээрээ оршин тогтнох төгсгөл  рүүгээ  түргэн гулсаж байгааг  үүнээс өмнө мэдээлж байсан билээ.  Уур амьсгалын өөрчлөлт,  засгийн газруудын эс үйлдэл болон дараа дараачийн нийгэм-эдийн засгийн хямрал нь удахгүй ирэх сүйрлийн шалтгаан болж байгаа ажээ. 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ